Нүүр хуудас Мэдээ Н.Төгсцогтын дараагийн тулаан зарлагдлаа

Н.Төгсцогтын дараагийн тулаан зарлагдлаа

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Мэргэжлийн боксын рингэнээ хүч үзэж яваа Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогтын дараагийн тулаан зарлагдлаа. Н.Төгсцогт өнөөдөр/2020.07.25/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараагийн тулааныхаа бэлтгэлд орсноо зарлав.

Тэрбээр дараагийн тулаанаа ирэх есдүгээр сарын 19-нд Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай хийхээр болжээ. Өдгөө 27 настай Эдуардр Рамирез одоогийн байдлаар нийт 28 тулаан хийн 23 ялж, хоёр ялагдаж, гурав тэнцсэн үзүүлэлттэй аж.

Харин 28 настай Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнээ 12 тулаан хийн 11 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.

Н.Төгсцогт хамгийн сүүлд өнгөрөгч хоёрдугаар сарын 8-нд Гари Рассел Жуниортой тулалдан мэргэжлийн боксын замналдаа анхны ялагдлаа хүлээсэн бол түүний өрсөлдөгч Эдуардо Рамирез хамгийн сүүлийн тулаанаа өнгөрсөн 2019 оны 11-р сард Ледуан Бартелеми хийн хүнд цохилтоор ялалт байгуулсан аж.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү