Өнөөдөр Австрали руу шууд нислэг үйлдэх бөгөөд 260 иргэн эх орондоо ирнэ

Монгол Улс гадаад улсад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг нэгдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 45 улсаас агаарын болон авто зам, төмөр замаар нийт 14 мянга 755 иргэнийг татан аваад байна. Өнөөдөр /2020.07.30/  Улаанбаатар-Сидней чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 260 иргэнээ татаж авна.

Долдугаар сард хийгдсэн тусгай үүргийн нислэгүүдийг товч мэдээлэл:

  • Долдугаар сарын 4-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 263 иргэн эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор нийт 172 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор нийт 258 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 9-ний Туркийн Истанбул  чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор нийт 261 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 12-ны өдөр Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 14-ний өдөр “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 15-ны өдөр хоёр удаагийн транзит нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирсан. Эхний онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирсэн бол хоёр дахь тусгай үүргийн онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор нийт 265 ирсэн ирсэн.
  • Долдугаар сарын 21-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор нийт 260 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Европоос 264 иргэн эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 28-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирсэн.

Мөн иэх наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3,500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авах шийдвэр өчигдөр гарсан билээ.

14 удаагийн нислэгийн хуваарийг хүргэж байна.

  1. 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
  2. 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
  3. 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
  4. 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
  5. 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
  6. 08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  7. 08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  8. 08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
  9. 08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  10. 08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  11. 08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  12. 08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  13. 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  14. 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байгаа талаар УОК-оос мэдээлсэн билээ. 

Сэтгэгдэл үлдээх