ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: Сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас баржээ... / 2017 он- 55, 2018 он -45, 2019-49, 2020 оны 7 сарын хагас жилд-29/
Хөдөө орон нутагт хүүхэд малаа хариулах болон ахуйн хэрэгцээнд мотоцикл унаж осолдох, мориноос унаж, чирэгдэж амь насаа алдах явдал гарч байна.
Мөн Урин дулааны улирлын үeд хүүхэд гудамж, талбай, орон сууцны гадна тоглох, эцэг эхчүүдийн хамт нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, амралт, жуулчны газар, гол ус болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч, улмаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна.
Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дутмаг, хайхрамжгүй байдлаас шалтгаалан энэ оны эхний 7 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас-29, гол усанд живж-10, ухсан нүх шуудуунд унаж-5, өндрөөс унаж-11, гадны биетэд цохиулж, дарагдаж-2, халуун ус, галд түлэгдэж-5, мориноос унаж-8 хүүхэд тус тус амь насаараа хохирсон.
Цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээнд хүүхдийг осол гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, мэдээллийг, төв орон нутгийн цагдаагийн байгууллагаас эрсдэлт орчны хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа хэдий ч хүүхдийг асран хамгаалах үүрэгтэй, яг дэргэд нь байгаа эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийг эрсдэлд учруулсаар байгаа, хариуцлагагүй байдлынх юм.
Иймд ЦБ-аас дараахи сэрэмжлүүлэгийг хүргүүлж байна.
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, суудлын бүсийг бүслүүлж, хурд хэтрүүлэхгүй, дүрмийг баримтлах.
- Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулан хараа хяналтаа дээшлүүлэх, тогтмол анхаарах.
- Хүүхэд өндрөөс унаж гэмтэх эрсдэл их гар байгаа тул цонх, тагтны хаалтыг хийх, түгжих, анхааруулах, сэрэмжтэй байх.
- Гэр хороолол, гудамж талбайд хүүхэд бэртэж гэмтэх, жорлон, ухсан нүх, шуудуунд унах, гадны биетэд цохиулах эрсдэлтэй байгаа тул болгоомжил.
- Хүүхэд гол усанд живж амиа алдахаас урьдчилан сэргийлж, эцэг эхчүүд хүүхдэд тавих хяналтаа дээшлүүлэх, тогтоол ус, нуур, цөөрөм, голоос хол тоглуулах, хийлдэг завь ашиглахдаа анхаарах шаардлагатай байна.
Сэрэмж хэзээ ч илүүдэхгүй...
Сэтгэгдэл үлдээх