ДЭМБ цар тахлын гарал үүслийг тогтоохоор Хятад руу том баг илгээнэ

“Covid-19” цар тахлын гарал үүслийг судлахаар өнгөрсөн долдугаар сарын дундуур Уханьд ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын урьдчилсан баг дүгнэлтээ танилцуулжээ. Урьдчилсан багийн Ухань дахь судалгааны үр дүнд тулгуурлан олон улсын мэргэжилтнүүдийн илүү том багийг Хятад руу илгээж, өвчний тархалт, гарал үүслийг судлуулахаар төлөвлөж байна.

Олон улсын мэргэжилтнүүдийн багт дэлхийн олон орны эмч, судлаачид багтах бөгөөд Хятад улсаас тодорхой тооны төлөөлөгчөө оролцуулах аж. Түүнчлэн олон улсын эрдэмтэн судлаачид коронавирусийн гарал үүслийг тодруулахаас гадна амьтнаас хүнд вирус хэрхэн халддаг талаар урт хугацааны судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэх юм байна.

Коронавирусийн цар тахлыг Ухань хотын вирус судлалын институтын лабораторид бүтээж, алдсан гэх таамгийг АНУ-ын талаас өнгөрсөн дөрөвдүгээр сард дэвшүүлэн маргаан дэгдээсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xhrsfl

buy lipitor generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg online</a> buy lipitor 20mg