Хөдөө аж ахуйн мэргэжилтэн, судлаачдыг Унгарт тэтгэлэгт хамруулах боломжтой гэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Унгарын Хөдөө аж ахуйн яамнаас урт болон богино хугацааны сургалт, тэтгэлэгт хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг хамруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

Уулзалтын эхэнд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг Обрушански онцлон тэмдэглээд, үүний нэг илрэл нь Биокомбинат УТҮГ-т хэрэгжүүлж байгаа төсөл гэдгийг тодотголоо.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан салбарынхаа эрдэмтэн судлаачдыг сургах чиглэлд хамтран ажиллахад таатай байгааг хэлэв. Цаашид усны менежментийг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх