Нүүр хуудас Мэдээ Өвөрмонголд он дуустал онц байдал тогтоов

Өвөрмонголд он дуустал онц байдал тогтоов

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Өвөрмонголын Баян Нуур хотод тарваган тахлаар нэг иргэн нас барснаар халдвараас сэргийлэх гуравдугаар түвшний сэрэмжлүүлэх системийг идэвхжүүлжээ. Хятадын хэвлэлд мэдээлснээр тарваган тахлаар өвчилсөн нэг иргэн олон эрхтний доголдлоор өчигдөр (2020.8.7) нас баржээ.

Өвөрмонголд энэ наймдугаар сар гарсаар хоёр хүн тарваган тахлаар нас бараад байгаа аж. Улмаар албаныхан энэ 2020 оныг дуустал халдвараас сэргийлэх онц байдлыг сахих шийдвэр гаргажээ. Нас барсан иргэнтэй ойрын харилцаатай байсан долоон хүнийг тусгаарлан шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс тэдэнд эмэн эмчилгээ хийжээ.

Хятадад тарваган тахлын тохиолдол ховор бүртгэгддэг аж. Тухайлбал, 2009-2018 оны хооронд Хятадад тарваган тахлын 26 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас баржээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү