Нүүр хуудас Мэдээ Соёлын яам соёлын төв өргөөний 9 давхарт түр байрлаж байна

Соёлын яам соёлын төв өргөөний 9 давхарт түр байрлаж байна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Засгийн газрын долоодугаар сарын 16-ны  өдрийн хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталсан билээ.

 

Батлагдсан бүтцээр тус яам 7 газар, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөсөн бөгөөд дараах газрууд байна.

Үүнд:

  1. Стратеги, бодлого төлөвлөлт,
  2. Төрийн захиргаа, удирдлага,
  3. Соёл гэгээрэл,
  4. Урлаг уран бүтээл,
  5. Соёлын өв,
  6. Санхүү хөрөнгө оруулалт,
  7. Хяналт шинжилгээ, дотоод аудит гэсэн газруудтай байна.

Шинээр байгуулсан Соёлын яамны бүтэц, орон тоог батлахдаа Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан гэж Соёлын яам мэдээлсэн юм.

Соёлын яам хаана байрлах асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Одоогоор Соёлын төв өргөөний 9 давхарт түр байрлаж байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү