Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хаасан тул жолооч, зорчин явагч иргэдэд цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
- Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
- Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн_нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ны 06.00 цагийн хооронд бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийнэ.
- Баянгол дүүрэг, Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас дөчдүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.
Сэтгэгдэл үлдээх