Нүүр хуудас Мэдээ Энэ өдөр түүхэнд Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй шорон болох Алкататрт хамгийн хүнд гэмт хэрэгтэй хоригдлуудыг хорихоор авчиржээ

Энэ өдөр түүхэнд Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй шорон болох Алкататрт хамгийн хүнд гэмт хэрэгтэй хоригдлуудыг хорихоор авчиржээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

"Хамгийн аюултай" ангилалд багтсан хоригдлуудын бүлэг 1934 оны 8-р сарын 11-ний өдөр Сан Франциско буланд 1.5 милийн зайд байрлах 22 акр уулын чулуурхаг газар болох Алкатраз аралд ирэв. Тэдгээр яллагдагчид нь шинээр баригдсан анхны иргэний хоригдлууд юм. Өндөр түвшний харуул хамгаалалттай чанга дэглэмтэй арлын шоронд өндөр зэрэглэлийн маш аюултай гэмт хэрэгтнүүд хоригдохоор ирсэн байна.

Алкататрыг 1775 онд Испанийн дэслэгч Хуан Мануэл де Аялан судалж байхдаа далайн олж нээсэн гэдэг. Тэр үүнийг Isla de los Alcatraces буюу "Пеликанчуудын арал" гэж нэрлэсэн. Испани улс Алкатраз арлыг 1849 онд АНУ-д заржээ. 1854 онд хамгийн анх арлыг Калифорнийн эрэг дээрх анхны гэрэлт цамхагийг орон сууцжуулах бодолтой байсан гэдэг гэвч. 1859 оноос эхлэн АНУ-ын армийн отрядыг тэнд байрлуулсан бөгөөд 1868 оноос Алкатразад цэргийн гэмт хэрэгтнүүдийг байрлуулахад ашиглаж байжээ. АНУ-ын цэргүүдээс гадна хоригдлууд нь Энэтхэгийн босогчид, босогчидтой тулалдаж байсан Филиппин улсад байлдаж байсан Америк цэргүүд, боксчны бослогын үеэр АНУ-ын армийг эсэргүүцсэн хятад иргэдийг хорьдог байсан юм. 1907 онд Алкатразыг АНУ-ын Цэргийн шоронгийн Номхон далайн салбараар нээж үүсгэн байгуулжээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү