Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн ихэр охидод Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэрийг хайрлажээ.
МИАТ компани ихэр охидод насан туршдаа үнэгүй нисэх эрх олгосон гэнэ..
Хугацаанаас өмнө амаржсан эхийг тусгай үүргийн онгоцонд үүрэг гүйцэтгэж явсан ХӨСҮТ-ийн тархвар судлаач, ЭХЭМҮТ-ийн эмч сувилагч, мэргэжлийн хяналтын байцаагч нар эх барьж авсан юм. Агаарт амаржсан эх үрсийн биеийн байдал сайн байна. Мөн нисэх багийнхан боломжит хурдаараа нислэг удирдан онгоцоо 30 минутын өмнө амжилттай газардуулж чаджээ. Бүх тал дээр хамтран ажилласан ажилчдад баяр хүргэж, эх болон охидод эрүүл энхийг хүсье.
Сэтгэгдэл үлдээх