Нүүр хуудас Мэдээ БНХАУ өнөөдрөөс Европын 36 оронд хилээ нээнэ

БНХАУ өнөөдрөөс Европын 36 оронд хилээ нээнэ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

БНХАУ өнөөдрөөс эхлэн Их Британи, Герман болон Франц зэрэг Европын 36 улсад хилээ нээж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр БНХАУ гадны бүх улстай хилээ хаасан билээ. Тэгвэл ийнхүү эхний ээлжинд коронавирусийн халдварын тохиолдол багатай улсуудтай хилээ нээж байгаа юм.

Гэсэн хэдий ч гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтад байлгах журам хэвээр үйлчилнэ. Мөн хил хаахаас өмнө Хятадын виз авсан хүмүүсийг виз хүчингүй болох бөгөөд тус улс руу нэвтрэх хүсэлтэй хүмүүс шинээр визийн материал мэдүүлэх шаардлагатай аж.

Одоогийн байдлаар Хятадад коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байгаа 761 хүн бий.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү