Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулж байсан жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд хоёр хүн нурангид дарагдсан талаар баасан гаригт мэдээлсэн.
Тэгвэл тэдний нэгийг нь өчигдөр эсэн мэнд олжээ. Тус уурхайн 40 орчим метр гүний хонгилд шороо нурсан юм. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид осол болсон газарт очиж, дүн шинжилгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт хүн хүчээ хоёр хэсэгт хуваан ажиллаж байжээ.
Сэтгэгдэл үлдээх