Зөв хөлдөөж хадгалсан ногоо “улирал андуурч ургасан” шинэхэн, үнэтэй ногооноос шим тэжээл, витаминаар баялаг байдаг

Ногоо хямдхан байгаа дээр аваад ингэж хөлдөөгөөд өвөлжингөө шинэ ногоо идээрэй.

НОГОО ХӨЛДӨӨЖ ХАДГАЛАХ АРГА
Зөв хөлдөөж хадгалсан ногоо “улирал андуурч ургасан” шинэхэн, үнэтэй ногооноос шим тэжээл, витаминаар баялаг байдаг гэнэ.
? Хүрэн манжин: бүхлээр нь чанаад, хөргөөд, халислаад, цагиргалан хэрчээд уутанд хийж амсарыг нь наагаад хөлдөөнө.
? Брокколи: цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
? Лууван: арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.
? Цагаан цэцэгт байцаа: мөн брокколи шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
? Эрдэнэ шиш: эрдэнэ шишээ халислаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.
? Сонгино: арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.
? Чинжүү: дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.
? Хулуу: хатуу гадаргийн хальсийг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.
? Бууцай: угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.
? зуккини (хулуу): жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.
? Бор самар: самараа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ печэнд жаахан халааж гэсгээхэд шинээрээ байдаг.
Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгийн хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ
Эх сурвалж: "Organic Superfoods Mongolia"- Фэйсбүүк пэйж

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fhqyur

lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg generic</a> cost atorvastatin