Шар айраг, давс, далайн хоол, элсэн чихэрт хуванцар ихээр агуулагддаг

 “National Geographic”-ийн мэдээлснээр хүн жилд 22000-39000 микропластик тоосонцор хэрэглэдэг байна. Микропластик шар айраг, давс, далайн хоол, элсэн чихэр, согтууруулах ундаа, зөгийн бал, хясаа, загасанд их хэмжээгээр агуулагддаг аж. Хүн жилд дээр дурдсанчлан пластик хэрэглэснээр эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх нь одоогоор тодорхойгүй. Эрдэмтэд микропластикыг таван мм-ээс бага хэмжээтэй буюу 0.2 инч диаметртэйг хэлтэрхий гэж тодорхойлдог. Нанопластик нь бүр ч жижиг, диаметр нь 0.001 мм-ээс бага байдаг.

Судлаачид пластик тархи болон хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийг үнэлэх зорилгоор одооноос л судалгаа хийж эхэлж байгаа юм. Үүний зэрэгцээ, тэд дэлхий даяар өрнөж буй ижил төстэй туршилтуудын үр дүнг цуглуулахад ихээхэн ач холбогдол өгч байна.

Ингэснээр хуванцарын хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаарх мэдээллийн сан бий болох бөгөөд газарзүйн хувьд дэлхийн аль хэсгийн хүмүүс хуванцар хамгийн ихээр хэрэглэж байгааг ч мэдэх боломжтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yhvlbr

lipitor 10mg pill <a href="https://lipiws.top/">order lipitor 40mg</a> order atorvastatin 40mg for sale