Унгарын хоёрдугаар лигт тоглодог Монгол залуу анхны гоолоо орууллаа

Nemzeti Bajnokság II буюу Унгарын хөл бөмбөгийн үндэсний хоёрдугаар лигийн Аквитал Чаквар /Aqvital FC Csákvár/ клубд тоглодог Г.Ганбаяр анхны гоолоо орууллаа.

Г.Ганбаяр нь Монгол улсаас Унгарын Пушкаш академид суралцсан 10 хүүхдийн анхдагч нь бөгөөд Европ тивийн багтай мэргэжлийн гэрээ байгуулсан анхны тоглогч юм. Тэрээр Аквитал Чаквар клубтэй энэ оны долоодугаар сард гэрээ хийсэн бөгөөд таван тоглолтод оролцож эхний гоолоо оруулсан нь энэ аж.

Аквитал Чаквар клуб лигийн тавдугаар тойргийн хүрээнд Капошвар клубтэй тоглон 2-2 харьцаагаар тэнцсэн ба Г.Ганболд багийнхаа эхний гоолыг 40 дэх минутад оруулсан юм. Чаквар клуб таван тоглолтоос хоёр оноо авч лигийн хүснэгтийн 20 дугаар байранд бичигдэж байна.

Сэтгэгдэл үлдээх