Нүүр хуудас Мэдээ Дэлхийн аварга Заурбек Сидаков хуриман дээрээ сүйт бүсгүйгээ зоджээ

Дэлхийн аварга Заурбек Сидаков хуриман дээрээ сүйт бүсгүйгээ зоджээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Нийгмийн сүлжээнд өдгөө 24 настай, Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга Заурбек Сидаковын "тарьсан" дуулианы бичлэг цацагдаж, хэдэн өдрийн турш шуугиулж байна. Тэрбээр Владикавказад хурим хийх үеэрээ сүйт бүсгүйгээ зодож, хөөжээ.

Хуримын ёслол ид өрнөж байх үеэр Сидаков, түүний эцэг эх болон бусад зочдын гар утсанд сүйт бүсгүй болох 25 настай, тамирчин Мадина Плиевагийн нүцгэн авахуулсан зураг болон бичлэг ирсэн байна. Дэлхийн аварга ихэд бухимдан уурлаж, сүйт бүсгүйгээ үсдэн зодож, ресторанаас чирч гаргаад хөөжээ. Түүний дараа Сидаков шалан дээр сууж, уйлж байсан талаар гэрчүүд мэдээлсэн байна. Болсон үйл явдлын дараа тэрбээр удтал “шок"-ноос гарч чадаагүй аж.

Сүйт бүсгүйн аавын зүрхээр нь хатгуулж, харин олны өмнө шившиг болсон бүсгүй амиа хорлохыг завджээ. Азаар эмнэлэгт хүргэж, амийг нь аварсан байна. Энэхүү дуулиан шуугианы дараа Мадина нийгмийн сүлжээн дэх бүх аккаунтаа устгажээ. Тэрбээр өдгөө Москвад байгаа аж.

Тэд энэ оны дөрөвдүгээр сард танилцаж, болзож эхэлсэн байна. Наймдугаар сарын эхээр болсон Дэлхийн аваргын хуримын ёслолд 500 гаруй зочин уригдан оролцож, бараг найман сая рубль зарцуулжээ.

Заурбек Сидаков ОХУ-ыг төлөөлөн Токиогийн олимпод оролцох байсан ч цар тахлын улмаас тэмцээн хойшилсон билээ. Тиймээс тамирчин залуу боломжийг ашиглан хэсэг хугацаанд амарч, улмаар гэрлэхээр шийджээ.

Хожим зураг, бичлэгийг тараасан хүнийг илрүүлэхэд Сидаковын сүйт бүсгүйтэй өмнө нь амрагийн харьцаатай байсан нэгэн бөгөөд өшөөгөө авахаар тийм үйлдэл хийсэн нь тогтоогдсон байна. Нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдээллээс үзэхэд, Мадинаг “хорлосон” амраг нь өдгөө 62 настай, “Forbes”-ын тэрбумтнуудын жагсаалтад 1.5 тэрбум долларын хөрөнгөөрөө багтсан тэрбумтан Сергей Кациев байсан аж.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү