Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор байгуулсан “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ыг нээлээ.

 

 “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ыг Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дэмжлэгтэйгээр ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн  байгуулсан.

Сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, мэргэжлийн тэмцээн, уралдаан зохион байгуулах сургалтын цамхагтай иж бүрэн спортын цогцолбор аж.

Сэтгэгдэл үлдээх