Энэ жил Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Булган аймгийн Орхон, Сэлэнгэ, Хангал сумаас нийт 11 мянган шоо метр мод бэлтгэхээр төлөвлөжээ.
Үүнд Орхон сумаас 3000, Бугат сумаас 2000, Сэлэнгэ сумаас 3000, Хангал сумаас 3000 шоо.метр түлшний мод бэлтгэх эрхийн бичгийг Орхон аймагт олгоно. Энэ сарын 12-ны байдлаар 1530 шоо.метр түлээний мод бэлтгэх эрхийг бичгийг Хангал, Орхон сумаас олгоод байна гэж аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр БОАЖГ-аас мэдээллээ.
Тус хуралдааны үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор авто замын хөдөлгөөн ихэснэ. Иймд замын нөхөөс, засварын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүл гэлээ.