Ам.долларын ханш суларч, иений ханш 1 хувиар чангарлаа

Япон улсын Засгийн газрын тэргүүн Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр шийдсэнээ зарласны дараа “аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл” болсон иений ханш нэг хувиар өслөө.

 

Валютын арилжаанд оролцогчид Абэ Шинзогийн түүчээлэн хэрэгжүүлсэн эдийн засгийн хөтөлбөр болох “Абэномикс” үргэлжлэх эсэхийг анхаарч байна. Японы Төв банк мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа нь иений эрэлтийг өсгөж байгаа юм.

Өнгөрсөн баасан гарагт ам.доллар/иен хослол 105.50 нэгж болсон нь иений хувьд долоо хоногийн хамгийн чанга ханш болсон бөгөөд Холбооны Нөөцийн банкны тэргүүн инфляцад баримтлах бодлогоо өөрчилснөөр ам.долларын ханш ч суларсан нь үүнд нөлөөлсөн. Даваа гарагийн өглөөний байдлаар дээрх хоёр валютын хослол 105.38 болж иен бага зэрэг суларсан байна.

Сэтгэгдэл үлдээх