Монголын хүүхэд залуусын сайн сайхны төлөө А.И.Цэдэнбал-Филатовагийн санаачлага оролцоотойгоор “Хүүхдийн төлөө фонд” байгуулсан бөгөөд Найрамдал зуслан тэрхүү фондын санхүүжилтээр бий болж өдгөө дотоодын болон гадаадын мянга мянган хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил оролцоонд хувь нэмэрээ оруулсаар байгаа билээ. Хичээлийн шинэ жилийн баярын энэ өдөр Найрамдал зусланд хоёр ч онцлог үйл явдал өрнөсөн өдөр байлаа.
Эхнийх нь “Орчлон” олон улсын сургуулийн захиалгат 2-р ээлжийн нээлтийн ажиллагаа бол нөгөөх нь А.И.Цэдэнбал-Филатовагийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Цэдэнбал академи”-ийн МУИС-ийн профессор Ю. Цэдэнбалын эрдэм судлалын академийг үүсгэн байгуулагч Ц.Жамбалсүрэн, МУИС-ийн эмерит профессор Хууль зүйн яамны сайдын зөвлөх академич С. Нарангэрэл, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавъяат Ерөнхий сайдын зөвлөх Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д. Мөнхөө тэргүүтэй 30 гаруй ахмад эрдэмтэн, доктор, профессорууд А.И.Цэдэнбал-Филатовагийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол байлаа.
Сэтгэгдэл үлдээх