Алтны үнэ сарын дүнгээр III сараас хойш анх удаа буурав

Наймдугаар сарын эхээр бүх цаг үеийн оргил түвшинд буюу 2072.9 ам.доллар хүрч өссөн алтны үнэ сарын дүнгээр 0.2 хувиар буурлаа.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болон цар тахлын улмаас бий болсон тодорхойгүй байдлын улмаас алтны үнэ энэ онд 29 орчим хувиар өссөн байна. АНУ-ын Холбооны Нөөцийн банк инфляц бага зэрэг өссөн ч бодлогын хүүг нам доор байлгах дохиог зах зээлд өгснөөр алтны үнэ энэ долоо хоногт мөн өссөн юм. Мягмар гарагийн байдлаар унц алтны үнэ 1992.3 ам.доллар хүрч, өмнөх өдрөөс 0.7 орчим хувиар өсжээ.

Сэтгэгдэл үлдээх