Чойжин ламын сүм музейг 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулжээ

Чойжин ламын сүм музейд “Өнгөрснийг маргаашдаа” өдөрлөг өчигдөр эхэлсэн.  Өдөрлөгийн эхний өдөр “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулахаас гадна скейтбоардын үзүүлбэрийг музейн гадна талбайд олон нийтэд нээлттэй зохион байгууллаа. Харин өнөөдөр хэлэлцүүлэг, лекц өрнүүлэх, хүүхдэд зориулсан бүтээлч өдөр, номын солилцоо зэрэг соёл урлагийн олон талт үйл ажиллагаа болно.

Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөр өнгөрсөн оноос хэрэгжиж Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Амар баясгалант хийд тэргүүтэй таван төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Амар баясгалант хийд тэргүүтэй таван төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Энэ талаар Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Өв Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейг 2019-2020 онд 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулсны үр дүнд тус музей нь Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх нэгэн шинэ бүтээлч орон зай болсон” гэв.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/-гаас санхүүжилт бүрдүүлэн, Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлахаар болжээ. 2019-2020 онд хэрэгжүүлсэн дээрх төслүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурал Чойжин ламын сүм музейд энэ сарын 04-ний 12:00 цагт болно.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
tzbgltyfnr

Амьдралын тод хөтөч tzbgltyfnr http://www.g3954l8thyb2pp8d1q3z814a0f8r5yz3s.org/ <a href="http://www.g3954l8thyb2pp8d1q3z814a0f8r5yz3s.org/">atzbgltyfnr</a> [url=http://www.g3954l8thyb2pp8d1q3z814a0f8r5yz3s.org/]utzbgltyfnr[/url]

Зочин
shootte

Reikes, S, Gonzalez, EA, Martin, KJ, DuBose, TD, Hamm, LL <a href=http://buylasixon.com/>lasix mechanism of action</a>

Зочин
vigance

FRACTURE DUE TO A FALL IMPULSIVE FORCE CONSIDERATIONS In the preceding section we calculated the injurious effects of collisions from energy considerations. Ndwlbp https://bestadalafil.com/ - Cialis cialis tabs 20mg <a href="https://bestadalafil.com/">buying cialis online safe</a> fungal tests Scrapings from skin lesions hair specimens or nail clippings are sent to a laboratory for culture and microscopic examination. https://bestadalafil.com/ - Cialis Eguymi