Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт

Нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд

  • оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх,
  • мөнгөн хөрөнгө байршуулах,
  • хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх,
  • хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хуулиар хориглосон.

 

/Оффшор бүсэд хамаарах гадаад улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг https://www.legalinfo.mn/annex/details/8107?lawid=12996– аас үзнэ үү./

Албан тушаалтан томилогдохоор нэр дэвших үед оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэгтэй бөгөөд албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд 3 сарын дотор дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа дуусгавар болгох арга хэмжээ авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэхээр заажээ.

Ийнхүү хуульд заасан дээрх үүргээ биелүүлсэнийг ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсч болзошгүй нөхцөлд тооцохгүй бөгөөд харин зөрчвөл албан тушаалтныг эгүүлэн татах, нийтийн албанаас халах үндэслэл болдог байна.

Сэтгэгдэл үлдээх