Нүүр хуудас Мэдээ Беларусийн Ерөнхийлөгч ОХУ-д айлчилна

Беларусийн Ерөнхийлөгч ОХУ-д айлчилна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ирэх Даваа гариг (2020.09.14)-т Москва хотноо айлчилж, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай хэлэлцээ хийхээр болжээ. Владимир Путин Беларусийн засгийг дэмжин, цэргийн тусламж дэмжлэг үзүүлж, нягт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаардаг. Одоогоор хоёр Ерөнхийлөгчийн уулзалтаар ямар бичиг баримтад гарын үсэг зурах, хэвлэлийн хурал хийх эсэх нь тодорхойгүй байна хэмээн Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. 

Беларусьт засгийн газрын эсрэг жагсаал, цуглаан олон хоног үргэлжилж байгаа энэ үед Александр Лукашенкогийн айлчлал анхаарал татаж байна. Түүнийг Беларусийн төрийг барьсан сүүлийн 26 жилийн хугацаанд хамгийн том жагсаал өрнөж буй юм. Беларусьт өнгөрсөн сард болсон сонгуулийн дараа эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү