Нүүр хуудас Мэдээ Хоакин Феникс "Жокер"-ийн хоёр ч ангид тоглож магадгүй

Хоакин Феникс "Жокер"-ийн хоёр ч ангид тоглож магадгүй

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

2020 он кино урлагийн хувьд хэцүү жил болж өнгөрч байна. Шинэ бүтээгдсэн кинонууд нээлтээ хойшлуулж, цахимаар нээлт хийж, ашиг багатай байгаа билээ. Харин 2019 он эсрэгээр кино урлагт ээлтэй жил болж өнгөрсөн юм. Жокер тэргүүтэй хэд хэдэн кино үзэгчдийн сэтгэлд хүрч, асар их ашиг олсон.

Тэр дундаа "Жокер" кино тэрбум ам.долларын ашиг олж, хэд хэдэн чухал шагналын эзэн болсон билээ. "Жокер"-ийн амжилт цаашид ч үргэлжлэх бололтой. Учир нь хүмүүсийн дунд кино бүтээгчид Хоакин Феникст "Жокер"-ийн үргэлжлэл болох хоёр ч кинонд гол дүр бүтээлгэхээр 50 сая ам.доллар санал болгосон гэх яриа гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Жокер"-ийг үргэлжлүүлэх ажил эхэлсэн бөгөөд "Жокер"-ийн дүрд Хоакин Феникс дахин тоглож магадгүй аж. Тэрбээр Хоакин Фениксийг дахин "Жокер"-т тоглохыг хүсч байснаа илэрхийлснийг онцлоод, шинэ киноны зохиол одоогоор бичигдэж дуусаагүй байгааг мэдэгджээ.

Мөн эх сурвалжийн мэдээлснээс үзвэл Варнер Брос ирэх дөрвөн жилийн хугацаанд буюу 2022, 2024 онуудад "Жокер" киноны үргэлжлэл хоёр ч ангийг бүтээхээр төлөвлөж байгаа бололтой.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү