Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямрал хэнийг хамгийн их хохироож байна вэ

 Ковид-19 тахлын улмаас үүссэн эдийн засгийн уналт нь эмэгтэйчүүдэд тэртусмаа өнгөт арьст эмэгтэйчүүдэд хамгийн ихээр нөлөөлж байгааг судлаачид онцолж байна. АНУ-ын Эмэгтэйчүүдийн судалгааны хүрээлэнгийн (Institute for Women's Policy Research) гүйцэтгэх захирал Николь Мэйсон "Дэлгүүр, ресторан зэрэг үйлчилгээний газрын ажилтнуудын олонх нь эмэгтэйчүүд байдаг. Харин коронавирусээс үүдэлтэй хорио цээрийн дэглэмийн улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа зогсоосон нь эмэгтэйчүүд орлогогүй болоход нөлөөлж байгаа” гэдгийг онцолжээ. Цар тахлын үеэр үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн салбар хамгийн их нэрвэгдээд байгаа юм. Түүнчлэн үйлчилгээний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн 28 орчим хувийг өнгөт арьст эмэгтэйчүүд ажилладаг бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн олонх нь гэр бүлээ тэжээдэг байна. Тиймээс эдгээр гэр бүлийн эдийн засгийн нөхцөл байдал мөн л хүндхэн болж байгаа юм.Үүнээс гадна НҮБ-аас коронавирусээс болж хамгийн их хямарч буй хүмүүс бол богино хугацааны гэрээний ажилчид, хувиараа бизнес эрхлэгчдийг нэрлээд байна. “Цар тахлын эхний нэг сард л гэхэд эдгээр албан бус эдийн засгийн ажилчдын тоо 60 хувиар буурчээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wkgjet

buy lipitor 80mg pills <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg generic</a> cheap atorvastatin 10mg