100 мянган хүний дэмжлэг авбал АНУ-ын Конгресс Өвөрмонголын асуудлыг хэлэлцэнэ

  Өнөөгийн Хятад улс 56 үндэстнээс бүрддэгийн ердөө таван нь л өдгөө үндэсний хэлтэй, бичигтэй, засаг захиргаатай байна. Эдгээрийн нэг нь Монгол юм. Ийм ч учраас Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт дээр босоо монгол бичгээ залуулсан байна. Дэлхийн хүн амын 20 хувь буюу таван хүн тутмын нэгийг бүрдүүлдэг 1,4 тэрбум хятадуудын дунд хэл бичгээ, соёл уламжлалаа хадгалж үлдэхийн тулд хэр их сорилт бэрхшээлтэй тулгардгийг тооцоолоход амаргүй. “Бид хүүхдээ сургуульд оруулаад л алдчихаад байна. Багад нь гэртээ монголоор ярьж, монгол ахуй соёлдоо сургаж өсгөдөг ч хүүхэд маань дунд сургуульд орсон хойноо хятад бичиг үзэж, алхам тутамдаа хятадаар ярьж, хаашаа л харна хятад соёл дунд орчихдог. Үзэх, сонсох, сурах, ажиллах орчин нь бүгд хятад болчихоор сэтгэлгээ хүртэл уусан холилдож байна. Дээхнэ үед бид өөрсдөө хятад хэл сурах хэцүү даваа байсан, өнөөдөр хүүхэддээ монгол хэлээ сургах л хамгийн бэрх ажил болсон доо” гэх эцэг эхтэй тэнд олон таарна. БНХАУ-ын Засгийн газар ӨМӨЗО-ны дунд сургуулиудад монгол хэл, бичгийг хязгаарлах шийдвэр гаргасантай холбоотойгоор Өвөрмонголын ард иргэд өнгөрсөн долдугаар сараас эхлэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд буй. Мөн сүүлд Монгол Улсад зарим иргэний нийгмийн байгууллага болон багш нар Хятадын ЭСЯ-ны гадаа тайван жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсэн.

Түүнчлэн дээрх асуудлаар өвөрмонгол иргэд Цагаан ордонд хүсэлт гаргаж, анхааралдаа авахыг хүсчээ. Хэрэв уг хүсэлт 100 мянган хүний дэмжлэгийг авч чадвал АНУ-ын Конгресс дээрх асуудлыг анхааралдаа авч, "БНХАУ үндэстний цөөнхүүдийн эрх ашгийг зөрчиж буй" эсэхээр хэлэлцэх аж.

Түүнчлэн олон улсын конвенц, гэрээг ноцтой зөрчиж хүүхдийн өөрийн эх хэлээр суралцах эрхийг хаан, боогдуулж байгаа тул уг асуудлыг анхааралдаа авч, олон улсын түвшинд зохих хууль дүрмийн дагуу шийдэж өгөхийг НҮБ-аас хүсээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Uurvgv

buy generic atorvastatin online <a href="https://lipiws.top/">oral lipitor 10mg</a> atorvastatin 20mg us