Өнгөрөгч амралтын өдрөөр хэд хэдэн төрийн бус байгууллагын залуус нэгдэн хотын төв хэсгээр парад алхжээ.
“Бартаат парад” хэмээн нэрлэсэн энэ арга хэмжээний хэдхэн зураг Улаанбаатар хот хүнд хэр ээлтэй болохыг тод харуулж байна.
Тэд хотын төв хэсгээр алхсан хэдий ч тааралдаж болох бүхий л бартаа саадтай тулгарснаа бичсэн байна.
Тэргэнцэр, хүүхдийн тэрэг байтугай явган алхах ч боломжгүй, аюултай болчихсон Улаанбаатар хотын төв цэгээр тойроход л бөөн асуудал гэдгийг уг параданд оролцсон иргэн Мөнхдөл бичжээ. Тэрээр:
“Цоо шинэ хэдий ч явган хүний гарцгүй гүүр, тэргэнцэртэй гарах боломжгүй өндөр замын хашлага, хүүхдийн тэрэг, дугуй багтахгүй гарам… Түгжрэл яагаад үүсээд байгааг бид гайхсаар. Явган зам гоё болох тусам түгжрэл багасна гэдгийг ойлгон ухаарцгаая” гэжээ.
Парадад “Түгээмэл Хөгжил” “Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд” ТББ, “Уухай скэйтбөүрд ассоциаци” гэх мэт байгууллагын залуус оролцжээ.
Сэтгэгдэл үлдээх