ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакцин гэгдэж буй “Спутник V” вакциныг хийлгэхээр төлөвлөж байгаа талаар РИА Новости дамжууллаа.
ОХУ, Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан БНСУ-ын төрийн тэргүүн Мун Жэ Ин Путиныг албан ёсны айлчлал хийх урилга явуулсан юм.
Энэ талаар Путин “Би Өмнөд Солонгост айлчлал хийнэ… Коронавирусийн эсрэг вакцинаа хийлгээд түүний дараа очно” гэж хэлжээ.
Эргэн сануулахад Путины нэг охин “Спутник-V” вакциныг тариулсан талаар тэрбээр өмнө нь мэдэгдэж байсан. Түүнчлэн Оросын төрийн дээд албан тушаалтнууд коронавирусийн эсрэг вакциныг хийлгэж эхэлсэн. Одоогийн байдлаар Владимир Жириновский, Сергей Шойгу, Сергей Собянин нар вакцин хийлгэсэн гэдгээ албан ёсоор зарласан.
Сэтгэгдэл үлдээх