Нобелийн Энх тайвны шагналын эзэн тодорлоо

2020 оны Нобелийн Энх тайвны шагналыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр хүртэхээр болсныг Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейсс-Андерсен зарлалаа. 

 

Тэрээр “Өлсгөлөнтэй тэмцэж, мөргөлдөөнтэй бүс нутагт энх тайван байдлыг хангах нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулсан хүчин чармайлтыг нь үнэлж энэ оны Нобелийн энх тайвны шагналыг олгож байна” хэмээжээ.

Мөн энэхүү шагналаар дамжуулан НҮБ-ын агентлагийг санхүүжүүлж, ядуу буурай орны иргэдийг өлсгөлөнд нэрвэгдүүлэхгүй байхад туслахыг уриалсан аж. Коронавируст цар тахал гараагүй байсан ч дэлхийн хүнсний хөтөлбөр уг шагналыг хүртэх эрхтэй гэж Берит мэдэгдэв.

Гэхдээ цар тахал нь шагналыг тус байгууллагад өгөх ёстойг улам баталгаажуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх