Цусны хорт хавдраар өвчилсөн бяцхан Сүйжин охинд тусалцгаая

Ээжийнхээ өвөрлүү шургаж орж ирж байна гэж зүүдлүүлж ирсэн орчлон хорвоод хамгийн том мөрөөдөл ч биелж болдгийг баталж, хорвоогийн зөв буруу, худал үнэнийг таниулах гэж ирсэн сахиусан тэнгэр жаахан нялх охин минь.

Уушгины хатгалгаа, бөөрний үрэвсэл гэж онош нь тогтоогдохгүй явсны эцэст 2020.09.14-нд  эцсийн батлагдсан шинжилгээний хариу гарч аймшигт мэдээ гэнэт дуулган 1 нас 10-хан сартай бяцхан охин Сүйжин минь цусны хорт хавдартай болох нь тогтоогдсон. Хавдар нь тархинд болон бусад хэсэгтээ үсэрхийлэх тархах магадлал өндөр гээд яаралтайгаар бүтэн унтуулгатай химийн хүнд эмчилгээ эхэлсэн. Хэтэрхий жаахан ч гэсэн охин минь тэмцэж байна.

Бид охиноо БНСУ-д эмчилгээнд явуулах шаардлагатай байгаа ба цаг алдалгүй эмчилгээгээ хийлгэвэл эдгэх магадлал өндөр гэж эмч нар хэлсэн. Эмчилгээний зардал өндөр байгаагаас гадна төлбөрийн боломж, санхүүгийн хүнд асуудалтай тулгарч 800.000.000 төгрөг шаардлагатай болоод байгаа юм.

Та бүхэнд бяцхан охинд минь тусалж нэг нэгнээ гэсэн хайр энэрэл хамтын хүчээр хийсч ирсэн гайт өвчин зовлонг сөрөхөд тусална уу гэж хичээнгүйлэн гуйж байна хэмээн Сүйжин охины ээж О.Номингоо өөрийн фэйсбүүктээ бичжээ. 

Сүйжин охинд туслахыг хүсвэл,

Facebook group: Huurhun Zurhtei Hamtdaa /Энд хандивтай холбоотой ил тод мэдээллүүд эмчилгээний явц зэрэг тавигдах болно /

Хандивын данс : Худалдаа Хөгжлийн Банк

Данс эзэмшигч : Номингоо / Ээж /

Дансны дугаар : 410025704 Худалдаа хөгжил

Дансны дугаар: 5027313111 Хаан банк

Утас дугаар: 99007551 Ээж Номингоо, 88112201 эгч Хатанзул

Сэтгэгдэл үлдээх