Холливудын жүжигчидтэй хувь заяа нь холбогдсон Монгол эмэгтэйчүүд

Жамъян охин.  Шотланд гаралтай Холливудын жүжигчин Эван Мак Грегорын өргөмөл охин. 

Мак Грегор гэр бүлээрээ Монголд ирсэн байх үедээ охиныг анх олж харжээ. Тэрээр “Мулен Руж” “Арал” зэрэг киногоороо олонд танигдсан жүжүчигчин юм.

Охиныг хоёр настайд төрүүлсэн эцэг эхдээ хаягдан Эх нялхсын эмнэлэгийн дэргэдэх нярайн сувиллын газар хүргэгдээд байхад нь тэд анх харж байсан гэх мэдээлэл бий.

Эхний хугацаанд тэдний гэр бүл  охины эмчилгээнд шаардлагатай мөнгийг хандивлаж байгаад 2006 онд албан ёсоор үрчилж авсан байна.  Энэ тухай Эван МакГрегор “Тэр бяцхан охин бодлоос гарахгүй байсан” хэмээн хэлж байжээ. Тэрээр дөрвөн охинтой. Жамъян охин энэ жил 19 нас хүрчээ.

Б.Эрдэнэтуяа. Америкийн жүжигчин Стивен Сигалын эхнэр. 

Тэрээр анх  Стивен Сигалыг 2002 онд Монголд ажлаар ирэхэд нь орчуулагчаар ажиллаж, танилцаж байжээ. Эрдэнэтуяа энэ тухай: “Анхны харцаар дурлаагүй, сайхан залуу байна даа гэж л бодсон. Гэрлэнэ гэж огт төсөөлөөгүй. Кинон дээрээ хатуу ширүүн ч амьдрал дээр их зөөлхөн хүн” гэж Оросын Телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан байдаг. Тэд нэг хүүтэй.

Энхбатын Дэлгэрмаа. Алдарт жүжигчин Чарли Чаплины хүүгийн эхнэр.

Английн нэрт инээдмийн жүжигчин, кино найруулагч, дуугүй киноны “хаан” гэгддэг Чарли Чаплины хүү Южин Чаплин өдгөө 67 настай.  Южин өөрөө циркийн урлагт асар сонирхолтой бас тус чиглэлээр ажилладаг нэгэн бөгөөд хоёр дахь эхнэр болох Энхбатын Дэлгэрмаатай танилцан, гэрлэсэн тухай мэдээлэл сүүлийн жилүүдэд олонд ил болсон. Э.Дэлгэрмаа нь уран нугараач мэргэжилтэй бүсгүй аж. Тэд 2007 онд ихэр охидтой болсон бөгөөд одоо Швейцарь улсад амьдардаг байна.

 

Сэтгэгдэл үлдээх