Нүүр хуудас Мэдээ Эрдэмтэд хүний наслалтыг тооцоолдог тооны машин бүтээжээ

Эрдэмтэд хүний наслалтыг тооцоолдог тооны машин бүтээжээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Зүүн Английн их сургуулийн эрдэмтэд хүний эрүүл мэндийн байдал дээр үндэслэн дундаж наслалтыг тооцоолон гаргадаг интерактив онлайн “тооны машин” зохион бүтээсэн байна. Өөрөөр хэлбэл одоо хүн бүр энэхүү тооны машиныг ашиглан хэд наслах боломжтойгоо олж мэдэж болох юм.

Эрдэмтэд уг тооны машиныг олон тооны шинжлэх ухааны судалгаанууд дээр тулгуурлан боловсруулжээ. Тооны машиныг ашиглахын тулд вебсайт руу нэвтрэн өөрийн нас, хүйс, арьс өнгө, жин, өндөр, муу зуршил, өөрийн оршин сууж буй газрын амьдралын түвшин, эрүүл мэндийн байдал зэрэг мэдээллүүдийг оруулж бөглөнө. Үүний дараа алгоритм чихрийн шижин, артрит, холестериний түвшин болон бусад өвчин тухайн хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг тооцоолдог байна.

Мөн энэхүү тооны машин нь тухайн хүн илүүдэл жинтэй эсэх, хэр урт наслах боломжтой болон ирэх 10 жилд зүрхний шигдээс, цус харвалтаар нас барах эрсдэл хэр өндөр байгааг давхар тооцоолох болно.

Эрдэмтэд энэхүү тооны машин нь хүмүүст муу зуршлаасаа ангижирч, өөртөө илүү анхаарал тавьж, эрүүл амьдралын хэв маяг баримтлах сэдэл төрүүлэх зорилготой гэдгийг онцолжээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү