Ой таван сартай хүүхдээ хөнөөсөн итгээд хойд эцэг нь биш төрсөн эцэг нь болох нь тогтоогджээ

33 нас "Б" гэгч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ой таван сартай хүүгээ шийтгэх нэрээр модон саваагаар зодож амь насыг нь бүрэлгэжээ. Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газар очиход хүүгийн ам болон чихнээс цус алдсан байдалтай байжээ. 

Тодруулбал: Өнгөрөгч амралтын өдөр /2020.10.25/ Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ой таван сартай хүүхэд хойд эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ гэж мэдээлэлж байсан бол уг хэргийг хойд эцэг нь биш буюу төрсөн эцэг нь үйлдэж ой 5 сартай хүүхдээ хөнөөсөн байна. Тухайлбал 33 настай "Б" нь хүүхдийн эхтэй нийлэн гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хүүхэд эхийнхээ нэрээр овоглож байсан байна.

Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг цагдан хорьж мөрдөн байцаах ажилийг эхлүүлээд байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх