ХАРИУ НЬ 12 МИНУТАД ГАРДАГ ОНОШЛУУР ТАНИЛЦУУЛАВ

АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд “COVID-19”-ийн 3.5 сая удаагийн оношилгоо хийлээ. Харин Энэтхэг улс мөн хугацаанд 3.4 сая хүнээ оношилжээ. Ингэснээр БНХАУ-ыг нэгтгээд гурван улсын оношилгооны нийт давтамж тус бүр 100 сая давжээ.

Их Британийн эрүүл мэнд, гоо сайхны “Boots” компани хариу нь 12 минутад гардаг оношлуур танилцууллаа. Хариу нь 97 хувийн баталгаатай гэх энэхүү түргэн оношлуурыг ойрын хэдэн долоо хоногт зах зээлд нийлүүлж эхэлнэ. Үнэ нь 120 фунт стерлинг байх аж. Эрэлт өндөр байвал энэ үнэ буурах магадлалтай гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх