Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар хуралдаж холбогдох шийдвэр гаргалаа.
Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомт, Увс аймгийн Боршоогийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн хоёр жолоочоос коронавирусийн халдвар илэрчээ. ОХУ-тай дипломат шугамаар холбогдон хоёр жолоочийг нутаг руу нь буцаасан. Боршоо, Цагааннуурын боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочтой хавьтал болсон хүн байхгүй. Гэхдээ энэ хүмүүст үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргээ гүйцэтгэж байсан 28 хүнийг хяналтдаа авч, тусгаарласан гэж Шадсар сайд Я.Содбаатар мэдээлэв.
–ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн мэдээгээр коронавирус илрээгүй гэж мэдээлсэн. Халдвар шөнө 3-4 цагт илрээд байхад яагаад нууцалсан бэ?
ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, Коронавирусийг дотооддоо алдаагүй. Энэ тал дээр санаа зовохгүй байж болно. Өнөөдрийн мэдээллийн тухайд давтан шинжилгээний дараа баталгаатай мэдээлэл өгөх гэж хүлээлгэсэн. 11 цагт давтан шинжилгээний хариу гараагүй байсан гэв.
Сэтгэгдэл үлдээх