УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр илэрхийлж байна.
Гишүүд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичигтэй цамцаар ижилсэж, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” зэрэг хэвлэмэл хуудсыг ширээн дээрээ байрлуулжээ.
Мөн ам.долларын ханшийн өсөлт болон төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн мэдээллийг танхимын үүдэнд байрлуулжээ.
2016 онд 20 мянган төгрөгөөр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн хир хэмжээтэй худалдан авч байсан болоод өнөөдөр хэрхэн буурсныг бодит жишээн дээр үзүүлж байгаагаа мэдэгдэв.
Тэд хоёр сагсанд өнөөдөр болон дөрвөн жилийн өмнө юу худалдан авч байсныг үзүүлжээ.
Энэхүү мэдээлэлд 2016 онд кг цагаан будаа 2400 төгрөг байсан бөгөөд өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр ердөө 0.65 кг цагаан будаа авч болохоор байгааг илэрхийлсэн байна.
Мөн онд нэг л сүү 2176 төгрөг, одоо дээрх мөнгөөр 0.68 литр сүү худалдан авна. Элсэн чихэр 1561 төгрөг, 2020 онд 0.52 кг элсэн чихэр буюу талыг нь худалдан авахаар байгааг харуулсан байна.
Сэтгэгдэл үлдээх