100,000 мянгад 6 хан удаа тохиолддог тархины хавдар гэх оноштой Г.Эсүй охинд амьдрал бэлэглэе

Маш ховор тохиолдол буюу 100,000 мянгад 6 хан удаа тохиолддог тархины хавдар гэх оноштой Г.Эсүй охины эмчилгээг Монгол улсад хийх боломжгүй болсон бөгөөд БНСУ-д эмчлүүлэхээр болсон байна. Эмчилгээний зардал 250 сая төгрөг бөгөөд уг зардлыг бүрдүүлэхийн тулд Г.Эсүй охины төрсөн ах 33 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Г.Тэмүүлэнгийн ангийн хамт олон болон сургуулиас "ЗУУН МЯНГАД ЗУРГАА" Өсвөрийн итгэлийн уралдааныг Монгол улсад орших 10 жилийн сургуулиудад зарлан оролцогч хүүхдүүдээс 7500 төгрөгийн бүртгэлийн хураамжийг авч эмчилгээний зардалд нэмэрлэхээр болсон аж.

 

Түүнчлэн итгэлийн тэмцээнийг үзэх боломжтой бөгөөд үзэгчдийн хувьд мөн адил 7500 төгрөгөөр тасалбар худалдаалж байна. Уг олсон орлогыг ч мөн адил Г.Эсүй охины эмчилгээний зардалд нэмэрлэх юм.

Тэмцээний үзвэрийн Тасалбар борлуулах утас : 94582158

Тэмцээний үзвэрийн Тасалбар борлуулах утас : 94582158

Хэрвээ та сэтгэлээрэй хандив өгөхийг хүсвэл Хаан банк 5024829944 (Ганбилэг) Голомт банк 1105368245 (Ганбилэг) Худалдаа хөгжлийн банк 818000880 (Ганбилэг) Гэсэн данснуудад хандив өгөх боломжтой.

Г.Эсүй охинд амьдрал бэлэглэж ирээдүйг нь гэрэлтүүлцгээе.

Сэтгэгдэл үлдээх