Нүүр хуудас Мэдээ Covid: Вакцин 90 хувийн үр дүнтэй байна

Covid: Вакцин 90 хувийн үр дүнтэй байна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Ковид-19 өвчнийг үүсгэгч САРСКоВ2 вирусийн халдвараас сэргийлэх вакцинтай болж 90 хувь үр дүнтэй байгааг урьдчилсан дүгнэлтээр баталжээ.

Тодруулбал, нийт зургаан улсын 43,5 мянга гаруй хүнийг хамруулж судалгаа хийсэн уг вакциныг АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниуд хамтран бүтээж байгаа юм. Вакцины туршилтын урьдчилсэн дүн урьд шөнө гарсан ба хүний биед 90 хувь хамгаалалт тогтоож чадаж байгааг нотолжээ.

Компаниуд вакциныг энэ сарын сүүл гэхэд авах хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь маш богино хугацаанд өндөр үр дүнтэй болох нь батлагдсан вакцин болж байгаа юм.

Энэхүү сайн мэдээ эрдэмтдийн төдийгүй дэлхий нийтийн хувьд хонгилын үзүүр дэх гэрэл болж байгаа ба ирэх хавар гэхэд амьдрал хэвийн байдалдаа орж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

Туршилтын багт ажиллаж байгаа Оксфордын их сургуулийн анагаах ухааны профессор Сэр Жон Белл “Би энэ мэдээг хамгийн түрүүнд дуулгаж байгаа хүн байх. Гэхдээ би үүнийг маш итгэлтэйгээр хэлэх болно” гэжээ.

ЭНЭХҮҮ ВАКЦИН НЬ ХЭР ҮР ДҮНТЭЙ ВЭ?

АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Туркт явуулсан туршилтууд нь хоёр дахь тунгаас хойш долоо хоногийн дараа 90% хамгаалалттай болохыг ийнхүү харуулж байгаа юм. Одоо гурван долоо хоногийн зайтай хоёр тун шаардлагатай байгаа аж.

Гэсэн хэдий ч эрдэмтдийн танилцуулсан мэдээлэл нь эцсийн үр дүн биш буюу зөвхөн эхний 94 сайн дурын хүмүүсийн шинжилгээнд үндэслэсэн тул бүрэн үр дүнг гаргахад вакцины үр дүн тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж магадгүй юм.

Pfizer компанийн дарга, доктор Альберт Бурла хэлэхдээ “Бид дэлхийн өнцөг булан бүрт тохиогоод буй эрүүл мэндийн хямралыг зогсооход туслах нэн шаардлагатай нээлтийг хйихэд маш ойрхон ирлээ” гэсэн бол BioNTech-ийг үндэслэгчдийн нэг, профессор Угур Сахин вакцины туршилтын эхний үр дүнг “Маш чухал үйл явдал” хэмээн товчхон тодорхойлов.

Эх сурвалж: investors.biontech.de, BBC

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү