Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ТББ-уудтай хамтран өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн “Эрүүл ахуйн аян”-ыг Монгол Улсын Засгийн газар, УОК-ын санаачилгаар “Маск зүүе, гараа угаая” аян болгон 2020 оны 10 дугаар сарын 15-наас 12 дугаар сарыг дуустал өргөжүүлэн явуулахаар шийдвэрлэсэн. Аяны үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагаар нь НЭМҮТ үргэлжлүүлэн ажиллаж байна.
"Ковид-19" халдвар нь амьсгалын болон хавьтлын гэсэн 2 үндсэн замаар дамжина. Халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн чухал анхан шатны арга хэмжээнүүд нь гарын эрүүл ахуйг тогтмол, зөв сахих, маскаа зүүж хэвших явдал юм.
"Ковид-19" халдвараас хүн ам ялангуяа нийгмийн эмзэг давхаргын айл өрх болон хүүхдүүдийг хамгаалахын тулд тэдэнд гараа тогтмол угаах, масктай байх, маскаа зөв зүүх нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах, түүнчлэн гараа тогтмол зөв угаах зан үйлийг нь өөрчлөхөд анхааран ажиллах шаардлагатай байна.
"Маскаа зүүе, гараа угаая” аяны төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хот болон 21 аймгийн эмзэг давхаргын айл өрх, хүүхдүүдэд "Ковид-19" халдвараас сэргийлэх дадал олгох цахим сургалтыг НЭМҮТ-ийн ОЭМА-наас зохион байгуулав.
Сэтгэгдэл үлдээх