Нүүр хуудас Мэдээ Баярын бялуугаа сонгохдоо та хугацааг нь анзаардаг уу?

Баярын бялуугаа сонгохдоо та хугацааг нь анзаардаг уу?

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Монгол хүний хоол, хүнсний хэрэглээнд гурил, гурилан бүтээгдэхүүн голлодог. НҮБ-ын судалгаагаар ч монголчууд ихэвчлэн гуриланд суурилсан бүтээгдэхүүн хэрэглэдгийг тогтоосон билээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал "Хүн амын хоол тэжээлийн тавдугаар судалгааг 2017 онд хийсэн. Мөн насанд хүрэгчдийн хоол хүнсний асуудал, хүнсний бодит хэрэглээг судалсан олон судалгаанаас харахад бид цөөхөн төрлийн буюу гуриланд суурилсан хүнс ихэвчлэн хэрэглэж байна. Иймд загас болон хүнсний ногоо зэрэг илүү шим тэжээлт хүнсний хэрэглээг нэмэх зайлшгүй шаардлагатай байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг ч нэмэх хэрэгцээ бий. Үүнийг хүн амын дунд төмөр болон амин дэмийн дутагдалт байдал ихэсч байгаагаас харж болно. Түүнчлэн таргалалт ихсэх хандлагатай байна. Энэ нь хэт их чихэрлэг ундаа, гурилан бүтээгдэхүүн хэрэглэж, зохистой хүнс хэрэглэхгүй байгааг л харуулж байна” хэмээн хэлсэн юм.

Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр, нэг монгол өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 32.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 23.8 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 11.9 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 7.6 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал, 4.1 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан эзэлж байна.

Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбогдуулан дээрх бүттээгдэхүүнүүдээс чихэрлэг амттан буюу бялууны тухайд онцолж авч үзье.

Эрхэм уншигч Та гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид жилд хэдэн тонн бялуу, бэйкери үйлдвэрлэдгийг мэдэх үү? Монголд жилээс жилд үйлдвэрлэлийн тоо хэмжээ нь өсөн нэмэгджээ. Баримтаас харахад, нэг хүнд ноогдох бялууны хэрэглээ гэхэд 2019 онд 14,1 хувиар өссөн байна. Бялуу төрлийн бүтээгдэхүүнээр дагнасан зарим нэг байгууллагуудын хувьд 12 дугаар сар буюу ид баярын сезоны үеэр дунджаар 400-500 мянган ширхэг өндөг татан авдаг гэж бодохоор бараг 120 орчим мянган бялууг нэг компани үйлдвэрлэж байна гэсэн үг.

Тэд хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд бялууг маш их хэмжээгээр үйлдвэрлэж, нөөцөлдөг байна. Нөөцөлсөн бялуу, амттануудын чанар, аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ гэдэг асуудал урган гарах нь зайлшгүй.

Бялуу өөрөө их эмзэг бүтээгдэхүүн бөгөөд -6, +6 хэмтэй хөргөгч хөргүүрт 48 цаг хадгалах ёстой. Тэгэхээр дээрх 120 орчим мянган бялуу хаана хадгалагдаж, хэрхэн хэрэглэгчдэд хүрч байна вэ? Буцаалтаа 100 хувь авдаг компаниуд буцааж авсан бялуугаа хэрхдэг вэ гэсэн асуултууд сонирхол эрхгүй татдаг.

“Талх чихэр” ХК эрхэм хэрэглэгчдэдээ шинэ жилийн баярын бялуугаа сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр болон өнгө үзэмжийг нь сайтар харж байж сонголтоо хийхийг зөвлөж байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү