Нүүр хуудас Мэдээ Арменийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Арменийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Их Британийн Лондон хотод гэр бүлийнхэнтэйгээ шинэ жилийн амралтаа өнгөрүүлж буй Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян коронавирусийн халдвар авсан болохыг Ерөнхийлөгчийн Гүйцэтгэх албанаас өнгөрөгч мягмар гарагт мэдээлжээ.

Гүйцэтгэх албаны мэдэгдэлд "Ерөнхийлөгч Армен Саркисян шинэ жилээ Лондонд гэр бүл, ач зээ нарын хамт өнгөрүүлсэн. Мөн тэрээр Лондонд хөлдөө мэс засал хийлгэсэн бөгөөд энэ нь амжилттай болсон. Гэвч Ерөнхийлөгчид шинэ коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Түүний шинжилгээний хариу "Эерэг" гарсан. Ерөнхийлөгч Саркисян одоо өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд түр хугацаанд албан үүргээ алсаас гүйцэтгэх болно" гэсэн байна.

2018 онд Арменийн Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Саркисян Их Британи дахь Арменийн Элчин сайдаар ажиллаж байжээ. Түүний гэр бүлийн зарим гишүүд одоо ч тэнд амьдардаг аж.

Армени улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 324 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тоо 160,544-т хүрсэн бөгөөд одоогоор 2,878 хүн нас бараад байна. Тус улсын нийт хүн амын таван хувь буюу 2.9 сая хүн цар тахлаар өвчлөөд байгаа юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү