Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн албаны дарга Ж.Байгалмаа өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,
-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 19 341 сорьцод шинжилгээ хийхэд коронавируст “Ковид-19” халдварын 103 шинэ тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 3664 боллоо. Гаднаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нэмж бүртгэгдэв. /Энд дарж хоногийн мэдээг уншина уу/
11 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээр хүмүүс БЗД-ийн 6,14,25, СХД-ийн 5-р хороо, ЧД-ийн 6-р хороо, СБД-ийн 1,10,15 дугаар хороодод амьдран суудаг хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх