Манай улс нийт 232 мянган хүнийг дархлаажуулах вакцин хүлээн авснаас 105 мянган нь үлдээд байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гуравдугаар сарын 15-ны өдөр нийслэлд дархлаажуулалтын 40 цэгт  74 багийн 561 эмч ажилтан ажиллаж, 13381 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Нийслэлийн хэмжээнд нийт 126449 хүнийг дархлаажуулалтад хамруулсан нь зорилтот бүлгийн зургаан хувь юм. Өнөөдөр 19793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээндээ тааруулан эрэмбэлэн ангилалт хийдэг. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн ажилтнууд, халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхан, халдварт өртөх эрсдэл бүхий насны бүлгийнхэн, боловсролын салбарынхныг дархлаажуулалтад хамруулж байна.

Манай улсын хүлээн авсан нийт 464400 тун вакцинаар 232200 хүнийг дархлаажуулах бөгөөд одоогийн байдлаар 126449 хүнийг дархлаажуулж, 105000 хүн тун үлдээд байгаа.

Үлдсэн вакцинаараа зорилтот бүлгийнхнийг дархлаажуулна. Зорилтот бүлгийн нийт 507 мянган хүнээс 25 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна. Үлдсэн 380 мянган хүн дараа, дараагийн ээлжийн ирэх вакцинд тасралтгүй хамрагдана” гэлээ.  

 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.16-НЫ 11 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.16-НЫ 11 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, March 15, 2021

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ddwfii

buy lipitor online cheap <a href="https://lipiws.top/">order lipitor 40mg</a> atorvastatin where to buy