Рапид харш хотхонд хөл хорио тогтоолоо

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах Рапид харш хотхонд өнөөдрөөс хязгаарлалт тогтоолоо. Хягаарлалтын дэглэм өглөөний 06:00 цагаас эхлэн мөрдөгдөж буй. Дүүргийн Засаг даргын  А/141 дүгээр захирамжийн дагуу тус хотхонд хөл хориог 72 цаг  хэсэгчлэн тогтоох юм байна. Энэ хугацаанд 18-аас дээш насны оршин суугчдаас PCR шинжилгээг авах, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээ авахаар дүүргийн Онцгой комиссоос төлөвлөжээ. Вакцинд шинжилгээний хариу нь сөрөг гарсан 50-65 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах юм.

Рапид харш хотхонд хоёрдугаар сарын 1-ээс хойш нийт 36 иргэнээс covid-19 халдвар илэрсэн байна. Тэднийг тусгаарлах байранд шилжүүлсэн бөгөөд хотхонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож цагдаа нар хамгаалалтад аваад буй. Энэ хугацаанд оршин суугчид хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nvxohv

lipitor 20mg uk <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg generic</a> atorvastatin 20mg price