АН-ын хоёр талаас зургаан хүн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өглөө

О.Цогтгэрэл даргатай АН-ын талынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хүсэлт хүлээн авах цагийг 11.00 цагт эхлүүлж, 15.00 цагт дуусгалаа. Харин нөгөө тал 09:00 цагт эхлүүлж, 15:00 цагт мөн хаалаа. 

Тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Г.Ганбат, АН-д өчигдөрхөн элсч орсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин нар хүсэлтээ өглөө.

Харин М.Тулгат даргатай АН-ын талаас Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар дэвших хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.

Үдээс хойш М.Тулшгат даргатай АН-ын талаас УИХ-ын гишүн асан Л.Гүндалай, намын дарга асан С.Эрдэнэ нар мөн нэр дэвших хүсэлтээ өгчээ. 

Ингэснээр Ан-ын хоёр талаас нийт зургаан нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгөөд бхайна. Чухамхүү АН-ын хоёр тал нэгдэж, дундаасаа нэг нэр дэвшигч тодруулах уу эсвэл энэ чигтээ явсаар хоёр нэр дэвшигч дэвшүүлэх үү гэдэг нь тодорхойгүй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fkieds

cost atorvastatin 80mg <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg cheap</a> lipitor order