ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тус яамны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл өглөө.
Б.БУЯНТОГТОХ: Хөл хорионы дараа хөдөлгөөний идэвхи нэмэгдэх нь халдвар тархах гол нөлөөлөл болдог. Өнөөдөр 1000 тохиолдол гарч байгаа бол цаашдаа 1300 хүн халдвар авна гэсэн тооцоолол байна. Энэ байдлаараа халдвар улам цаашаа нэмэгдэнэ. 25-44 насныхан их халдвар авч байна. Хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Хүн амын хамгийн идэвхитэй хэсэг нь 18-34 насныхан. Гэвч эдгээр хүмүүс вакциндаа муу хамрагдаж байна. Хүүхдүүд өвчлөлийн гол цөмийг бүрдүүлж байна. Нийт тохиолдлын 28.2 хувь хүүхдүүд байна.
Вирус вакцингүй хэсэг рүүгээ довтлох хандлагатай байна. 0-17 насны 2661 хүүхэд сүүлийн 14 хоногийн хугацаанд халдвар аваад байна. Хүүхдүүд халдвар авсан нь мэдэгддэггүй учир цааш дамжуулдаг. Аав, ээж нь халдвар аваад, хүүхдүүддээ халдвар тараагаад байна. 0-17 насны нэг сая гаруй хүн байна. Вакцинаа хийлгэсэн хүмүүс халдвар авч байна. Нэгдүгээр тун авсан хүмүүс халдвар их авч байна. Нэгдүгээр тун бүрэн дархлаажуулалт тогтоохгүй. Харин бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийн 974 нь халдвар аваад байна. Өөрөөр хэлбэл, маш бага хувь нь. Хоёр тунгаа бүрэн аваагүй хүмүүст дархлаа тогтсон гэж хэлж болохгүй. Хоёрдугаар тунгаа аваад 14 хоног халдвар хамгааллын дэглэмээ сахиагүй хүмүүс халдвар бас авч байна. Эсрэгээрэээ 14-28 хоног болсон хүмүүс халдвар бага авч байна.
"Вероцелл" вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.44 хувь нь халдвар аваад байна. Мөн "АстраЗенека" тариулсан хүмүүсийн 0.53 хувь нь, "Спутник-V" тариулсан хүмүүсийн 0.64 хувь нь халдвар авчээ. Хүн амын 70 орчим хувь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан тохиолдолд халдварын тоо буурна.
Одоогоор Монгол Улсад вакцинжуулалт 60 хувьтай байна. 12 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулсан тохиолдолд 70 хувьдаа хүрнэ.
Европ, дэлхийн орнуудад "Файзер" вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн. Бусад вакциныг судалж байна. Мөн дархлаа сэргээх буюу дахин вакцин хийх талаар судалж байна. Өнөөдрийн байдлаар Монголд 288 хүн нас бараад байна. Дундаж нас нь 67 байна. Covid-19 уушгийг гол байгаа болгодог. 55-аас дээш насныхны уушгийг гэмтээж, үхэлд хүргэж байна. Архаг суурь өвчтэй хүмүүс халдвар авбал хүндэрч байна. Зүрх судасны өвчтэй хүмүүс халдвар авбал 51.7 хувь нь нас барж байна. Мөн чихрийн шижинтэй, халдвар авсан хүмүүсийн 32.2 хувь нь амиа насаа алдаж байна.
Архаг суурь өвчтэй хүмүүс халдвар авбал эмнэлэгт хандаарай. Вакцинжуулалтын нөлөөлөл 75 хувьтай байвал зургадугаар сарын 15-наас эхлэн халдварын тохиолдол буурна. Өнөөдрийн байдлаар бид төлөвлөгөөнийхөө дагуу явж байна. Эцэг эхчүүд вакциндаа хамрагдах хэрэгтэй байна. Хүүхдээ аль болох гадуур явуулмааргүй байна. 10-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн газраар явуулмааргүй байна. Хэрэв хүн амынхаа 70 хувийг вакцинжуулах болвол 8-15 насны хүүхдүүдийг вакцинжуулж болзошгүй. Хоёрдугаар тунгаа авсан хүмүүс халдвар авбал хөнгөн эмнэлзүйн шинж тэмдэгтэй байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.03-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.03-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, June 2, 2021
Сэтгэгдэл үлдээх