Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 11.40 цагт мэдээлэл хийнэ. Өнөөдрийн хуралдаанаар Covid-19 халдварын нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. 

УИХ-аас  батлагдсан цар тахалтай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо өчигдөр хуралдсан. Энэ үеэр  Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Вакцины дархлаа тогтоц буюу нийт халдвар авсан 70 гаруй мянган иргэний арван хувь нь вакцинд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар бүрэн тунд хамрагдаад, 14-өөс дээш хоносон хүмүүст буюу дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгаа гэсэн тооцоо гарсан. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газруудад хяналт тавина. Мөн зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Тухайлбал,  хоол үйлчилгээний газар түр хугацаанд зааланд үйлчлэхийг хязгаарлах, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах саналаа Засгийн газарт хүргүүлнэ" гэдгийг мэдэгдсэн.

  • УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох,
  • Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах,
  • Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг зургадугаар сарын 15-ны 06.00 цагаас эхлэн зургадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоож, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг халдварын шинжилгээний сөрөг хариунд үндэслэн тухайн аймгийн Онцгой комиссоос олгох зэрэг шийдвэрийг гаргасан. 

Энэ бүх асуудлыг Засгийн газар хэлэлцэж, шийдвэр гаргах юм. Дашрамд дурдахад, Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүйгээр хатуу хяналт тавихаа мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Zdiwhl

brand atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg</a> buy atorvastatin generic