Коронавирусийн халдварын улмаас 55-83 насны 12 иргэн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11765  сорьцод шинжилгээ хийхэд 2231 коронавирус илэрлээ. Бүгд дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн 8 ажилтан ажлын байран дээрээсээ халдвар авсан байна. Улаанбаатарт 1289, хөдөө орон нутагт 934 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын тоо 98050 боллоо.

Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 55-83 насны 12 иргэн нас барлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.  Улсын хэмжээнд нийт нас баралт 459 болоод байна. Мөн ковидын бус шалтгаант нас баралт хоёр бүртгэгдлээ.

Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 585, гэрийн хяналтаас 301 иргэн эдгэрсэн байна. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 64354 боллоо.

Хөдөө орон нутагт 24 цагийн хугацаанд 934 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:

  • Баянхонгор аймаг-85
  • Говь-Алтай аймагт -44
  • Говьсүмбэр аймагт-11
  • Дундговь аймагт-57
  • Увс аймагт-32
  • Хөвсгөл аймагт – 85
  • Баян-Өлгий-14
  • Ховд аймагт- 25
  • Дархан-Уул аймагт – 57
  • Орхон аймагт – 54
  • Төв аймагт – 0
  • Завхан аймагт-76
  • Сүхбаатар аймагт – 34
  • Сэлэнгэ аймагт-43
  • Архангай аймагт -106
  • Булган аймагт -59
  • Өвөрхангай аймаг- 48
  • Хэнтий аймагт-53
  • Дорнод аймагт- 51 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 12415 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 7967 нь хөнгөн, 3087 нь хүндэвтэр, 1140 нь хүнд, 221 нь маш хүнд байдалтай байна. Вакцинжуулалтын явцын тухайд сүүлийн хоногт улсын хэмжээнд 10438 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсан байна.

 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.22-НЫ 11 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.22-НЫ 11 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, June 21, 2021

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rkpfmp

order lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">atorvastatin ca</a> atorvastatin 20mg without prescription