Дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад оруулна

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв”-ийг байгуулж байна.Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр тус төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв.Халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн байршлуудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүргийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгсөн юм. Мөн төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр байгуулах ажлыг даруй эхлүүлэхийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.

Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, вакцинжуулалтын явц болон гэрээр эмчлэгдэж буй иргэдэд хяналт тавьж буй байдалд хяналт тавин ажиллав. Хан-Уул дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16-17 насны 300 орчим хүүхэд Ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Дүүргийн хэмжээнд дөрвөн байршилд Явуулын амбулатори ажиллаж байгаа бөгөөд гэрийн ажиглалтад байгаа иргэдийг бүрэн хяналтандаа авчээ. Эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч халдвараар хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр дүүргийн эмнэлгийн ачаалал эрч буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд хэллээ.

“Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой” хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Kysrwn

atorvastatin 10mg pill <a href="https://lipiws.top/">lipitor 10mg price</a> brand atorvastatin 40mg